БУНЗА Консалтинг
|
Бунза консалтинг
"Бунза консалтинг” компани нь анх “Чөлөөт монгол” нэртэйгээр 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа хойш олон нийтийн харилцааны үйл ажиллагаа зохион байгуулах, хэвлэн нийтлэл, соёлын хөтөлбөр боловсруулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирээд байна. Энэ хугацаанд манай компани үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, төсөл хөтөлбөрүүд, төрийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн болно. Тухайлбал:
- Дэлхийн банкны “Малын индексжүүлсэн даатгал төсөл”,
- Азийн хөгжлийн банкны “Нийгмийн даатгалын хөгжлийн хөтөлбөр төсөл”,
-Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд төсөл” зэрэг төсөл хөтөлбөрүүдэд олон нийтийн харилцааны зөвлөхөөр ажиллаж ирсэн. Мөн үндэсний үйлдвэрлэгч “Хөгжил трейд” компани, “Түшиг даатгал”, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” зэрэг компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцож ирсэн билээ.
Үүнээс гадна “Монголын цахилгаан холбоо” компани, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн олон нийттэй харилцах үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэн сургалт семинар зохион байгуулж байсан.
Манай компаний бас нэг үндсэн чиглэл бол хэвлэн нийтлэлийн үйл ажиллагаа юм. Бид үүсэн байгуулагдсанаасаа хойш уран зохиолын болон бусад төрлийн зуу гаруй ном товхимолын эхийг боловсруулах, редакторлох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг зохион байгуулж нийтийн хүртээл болгосон.
Цаашдаа бид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж хэвлэн нийтлэл, олон нийтийн харилцаан болон соёлын менежментийн зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Бид үйл ажиллагаандаа оюунлаг, шинэлэг, бүтээлч байдал шингээхийг чухалчилан үзэж:
Энгийн давтагдашгүй шинэ санаа гаргах,
Ёс зүйтэй, хариуцлагатай харилцааг дээдлэх,
Тогтвортой, тасралтгүй ажиллах зарчмыг эрхэмлэн үздэг болно.
Нийтлэгдсэн: 0000-00-00 00:00:00
|