УЛААН ШУВУУНЫ ЖИРГЭЭ хүүрнэл зохиолууд
![]() “Улаан шувууны жиргээ” роман нь хувь хүн болон нийгмийн амьдралын харилцан хамаарал, зөрчлийг өвөрмөцөөр илэрхийлсэн зохиол юм. Зохиолд амьдралын сайн сайханд тэмүүлсэн залуу хүний хүсэл тэмүүлэл амьдарч буй цаг үеийнх нь нийтлэг хандлага, нэгэн хэвийн гэмээр залхаг орчин, хүмүүсийн харилцаа, ёс зүй, моральтай хэрхэн зөрчилдөж буйг дүрийн ертөнцийн сэтгэлзүйгээр дамжуулан өгүүлсэн байдаг. Мөн аливаа хүн, тэр тусмаа залуу хүн амьдралын ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан ч гэлээ өөрийн хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиж болохгүй гэсэн санааг энэхүү зохиол нь өгүүлдэг гэж хэлж болно. Энэ роман нь 2002 онд анх хэвлэгдэн нийтийн хүртээл болсноосоо хойш англи, хятад хэлээр хэвлэгдэж мөн Бээжингийн Үндэсний хэвлэлийн хорооноос эрхлэн гаргадаг “Монгол роман” цувралын ес дэх роман болж монгол бичгээр хэвлэгджээ. Үүнээс гадна ОХУ-ын хэл, утга зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Орчин үеийн Ази, Африкийн уран зохиол” тойм эмхтгэлд хорьдугаар зууны төгсгөл болон хорин нэгдүгээр зууны эхэн үеийн Монголын уран зохиолыг төлөөлөх гол бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэн тоймлогдсон байдаг. Түүнчлэн энэхүү зохиолын уран сайхны онцлогийн талаар манай утга зохиолын салбарын нэр хүндтэй судлаачид нэг бус удаа дурдан, цөөнгүй өгүүлэл, шүүмж бичсэн нь бий.
Нийтлэгдсэн: 2025-09-22 14:14:36
|