“ХАЙРЫН ЗҮҮДНИЙ ТӨГСГӨЛ” СЭТГЭЛЗҮЙН ЖҮЖИГ

Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа “Хайрын зүүдний төгсгөл” хэмээх сэтгэлзүйн жүжиг саяхан бичиж дуусгажээ. Уг жүжиг нь хүн хоорондын харилцааны сэтгэлзүйн нарийн төвөгтэй зүйлүүдийг нээн өгүүлж байгаагаараа уламжлалт жүжгийн зохиолоос ялгаатай бөгөөд жүжигт гарч байгаа баатруудын сэтгэлзүйгээр зөвхөн өнөө цагийн хүмүүсийн оюун санаа, ухамсар дахь хандлагыг илэрхийлээд зогсохгүй бүх л цагийн хүний мөн чанарыг харуулахыг зорьсон хэмээн зохиолч өгүүлж байна. Энэхүү жүжгийг олны хүртээл болгохын тулд “Фриймон” компани хамтран ажиллах хувь хүмүүс, албан байгууллагууд хамтран ажиллахаар санал санаачилга гарган ажиллаж эхлээд байна. Жүжгийн санхүүжүүлэлт амжилттай шийдэгдвэл “Хайрын зүүдний төгсгөл” жүжиг нь энэ ондоо багтан үзэгчдийн хүртээл болох боломжтой болно.


Нийтлэгдсэн: 2018-08-22 11:53:03