“Морин уруул” роман
Зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” роман нь хөдөөгийн буйд газар нэгэн насаа өнгөрөөж буй эгэл жирийн багийн эмчийн бодол сэтгэхүйгээр дамжуулан хүний амьдралын жаргал зовлон, хайр харуусал, гуниг ганцаардал, эмгэнэл зовиур нь бодол санаанд нь хэрхэн гүн гүнзгий оршдог болохыг нээн өгүүлжээ. Мөн байгаль, нийгэм, хүн хоорондын харилцааны нарийн эмзэг зүйлсүүд болон өнөөгийн нийгэм дэх ёс суртахууны болон хүн ёсны доройтлыг дэлгэн харуулсан байна. Хэмжээ А5, хавтас нимгэн, хуудас 286, үнэ 20000 төгрөг.
Нийтлэгдсэн: 2018-08-22 11:56:45
|