Зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа миний вэб хуудсанд зочилж байгаа танд талархал илэрхийлье. Миний бие уран зохиолын ертөнцөд бүхий л итгэл үнэмшил, хүсэл тэмүүллээ зориулж явдаг хүний хувьд уншигчидтайгаа санал бодлоо хуваалцахын тулд энэхүү хуудсыг нээсэн юм. Энэ хуудсаараа дамжуулан өөрийн бүтээл туурвилын тухай мэдээлэл болон санал бодлоо илэрхийлсэн нийтлэл, тэмдэглэл, шүүмж, ярилцлагыг та бүхэнд хүргэж байх болно. Мөн өө...
- "...Эрвээхэйн цаана цонхоор их хотын байшин барилгууд алаглах нь бодит байдал биш уран зургийн ертөнц гэмээр яруухан сэтгэгдэл төрүүлнэ. Ийм яруу агшинг бодит байдлын тусгал гэж бодохоор хүн төрөлхтний амьдрал урлагийн ертөнцөд л өрнөдөг юм байна гэж бодогдохоор байлаа..."
"Улаагчин ингэж хэлсэн" романаас
- "...Хөх сахалтын зурсан хүрээний дүрс агаарт биетэй мэт хэсэг тогтон үзэгдсэнээ төдөлгүй оргүйд замхран сарнисан хэмээхүй. Хөх сахалтын тухай дуулиан ч овог айлаас хэсэгтээ салсангүй. Оргүй хоосон тогтоод замхарсан хүрээний дүрсийг тэд өнгөтэй байсан, өнгөгүй байсан хэмээн хоёр тал болон хуваагдан зуур хоорондоо баахан мэтгэлцжээ..."
"Үүдэл эцгийн туурь"-аас
- "...Даруй энэ явдлаас зуу гаруй жилийн тэртээд Тэрбишийн элэнц эцэг Хүнбиш санамсаргүй бас мөнгөн торхны тухая яриа танил нэгнээсээ сонссон байснаа хүүдээ ярьсан нь нэгэн удмынхны эрлийн эхлэл болон зуу гаруй жил үргэлжилсэн ажээ..."
"Мөнгөн торхны туурь"-аас
- "...Сэтгэл дэх өнгө нь эвдэрчээ. Сэтгэл дэх өнгө нь эвдрэхээр дагаад зурагных нь өнгө эвдэрчихдэг юм. Сэтгэл өнгө хоёр холбоотой. Бодол өнгө хоёр ч холбоотой. Ернь бүх зүйл өнгөтэй холбоотой. Өнгөний хэл бол сэтгэлгээний хэл ч юм, сэтгэл зүрхний ч хэл юм..."
"Хар үхэр, алаг сүүдэр" романаас